English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт - Энэ цагийн бидний бахархал

Монголчууд бидний эртний түүхэн нийслэл “Хархорум хот”-ыг дахин сэргээн байгуулах бүтээн байгуулалтын их ажил Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтээр эхэлсэн. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхон голын сав газар Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 3,616 ширхэг шилмүүст мод тарьж, Хархорум хотын бүтээн байгуулалтын суурийг тавилцлаа. Нийт тарисан модны 500 ширхэг нь гацуур, үлдсэн нь нарс мод юм. Түүнчлэн 13 мянган кв.м бүхий авто зогсоолын талбайг барьж ашиглалтад хүлээлгэн өглөө. Ойжуулалтын ажлыг “Тод газар” ХХК, харин авто зогсоолын гүйцэтгэгчээр “АЗЗА Нэгтгэл” ТӨХК- ийн хамт олон маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, хамтран ажиллалаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангаас ирэх гурван жилийн хугацаанд тарисан модныхоо усалгаа, арчилгаа хамгаалалтыг хариуцан ажиллана. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн Хархорум хотын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл цөлжилтийг бууруулахад чиглэсэн бодлого хөтөлбөр, сайн санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахад чиглэж байна.   




Сэтгэгдэл