English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

У.ҮНЭНБАТ: УЛААНГОМЫГ НОГООНГОМ БОЛГОЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

Тэрбум мод сангийнхан энэ өдрүүдэд орон нутагт ажиллаж байна. Энэ удаад Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд Банкны төгөл байгуулах ажлыг 2024 оноос эхлүүлсэн төслийн явцтай танилцаж, модны ургалтын хэмжилтээ хийлээ. Улаангом сумын 3-р багийн хуучин авто зогсоол мөн гараж байсан газрыг ийнхүү ногоон төгөл болгон өөрчилж чаджээ. 

uploaded picture

uploaded picture

Төслийн гүйцэтгэгчээр “Чандмань Хархираа” ХХК ажиллаж, нийтдээ 800м2 талбайд 5500 ширхэг модыг усалгааны иж бүрэн системийн хамт мөн сүүдрэвч, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн, арчилгаа хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. Хэмжилт хийж үзэхэд модны ургалт 95 хувиас дээш, гэрээнд заасан бүх ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ. 

uploaded picture

uploaded picture

Монголбанкны Увс аймаг дахь салбарын захирал У.Үнэнбат: Бид өмнө нь зүгээр л шороо бужигнасан, баахан гаражтай энэ талбайг Тэрбум мод сангийнхаа санхүүжилтээр ганцхан жилийн хугацаанд ногооруулж чадсандаа баяртай байна. Увс аймгийн 100 жилийн ойд хүрэлцэн ирсэн гадна дотны зочид манай БАНКНЫ ТӨГӨЛД ирээд Улаангом Ногоонгом болж хэмээн сайшааж байсан нь хамгийн сайхан магтаал байлаа. Бид жишиг болохуйц төгөлийг байгуулж чадсан. Бусад аймгийнхан мөн  аж ахуйн нэгжүүд ч биднээс үлгэр жишээ авч туршлага судалж байгаа хэмээн ярьж байлаа. 

Харин эндэхийн оршин суугчид: БАНКНЫ ТӨГӨЛ байгуулагдсан цагаас хойш хүүхэд хөгшид бүгдээрээ энэ төгөлдөө салхилах болсон. Ялангуяа сургуулийн сурагчдын чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн тохилог НОГООН ТӨГӨЛ болж чадсан. Энэ төгөл байгуулагдсанаар энэ хавийн орон сууцны үнэ ч дагаад өссөн. Тэгэхлээр ногоон байгууламж, мод бидний амьдралын чанарт яаж нөлөөлж байгааг үүнээс харж болно.  Өмнө нь хавартаа улаан шороогоор л шуурдаг байсан бол одоо аймгийнхаа 100 жилийн хугацаанд хамгийн сайн тохижилттой НОГООН ТӨГӨЛ болсонд талархал илэрхийлж байлаа.  

Улаангом сум нь уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж, энэ зун гэхэд л дараалсан 40 хоног огт бороо ороогүй гантай байжээ. Харин БАНКНЫ ТӨГӨЛ-ийн гүйцэтгэгчээр ажилласан Чандмань Хархираа компанийнхан хөрсөө сайн бэлдээд, усалгаагаа технологийн дагуу зөв хийж чадвал хаана ч мод ургаж болдгийг бид баталж байна. Төвөөс алслагдсан хязгаар нутагт энэ ажлыг санаачилж, энэ төслийг хариуцан ажиллаж байгаа ТЭРБУМ МОД САН-ийнханд талархлаа илэрхийлж байлаа. Улаангом Ногоонгом болж байна.

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture


Сэтгэгдэл