English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БАНКНЫ ТӨГӨЛТЭЙ БОЛНО

Монгол орны хамгийн бага ойтой Баян-Өлгий аймаг БАНКНЫ ТӨГӨЛ-тэй болно. Энэ нутгийн иргэдэд амарч тухлах эко орчин бүхий төгөлтэй болохын зэрэгцээ мод тарих хөдөлгөөнийг идэвхжүүлэх, арга туршлагад суралцуулах гээд нөлөөллийн ач холбогдолтой. Баян-Өлгий аймагт БАНКНЫ ТӨГӨЛ байгуулах гэрээнд ТЭРБУМ МОД САНГИЙН Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, Монголбанкны салбарын захирал Х.Серёжа болон гүйцэтгэгчээр сонгосон Балгын ХХК-ийн Гүйцэтгэх захирал  А.Еркегүл нар гарын үсэг зурлаа. 

uploaded picture

uploaded pictureБаян-Өлгий аймаг дахь БАНКНЫ ТӨГӨЛ  Өлгий сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн эзэмшлийн талбайд байгуулахаар болж, энэ намар ажил нь эхэлж байна. Энд Өлгий сумын байгаль цаг уурын онцлогт тохирсон сайн ургах боломжтой  2426 мод тарина. Тухайлбал, гацуур, хайлаас, бургас, улиас, голт бор зэрэг модыг тарьж, арчлан хамгаалж цэцэрлэгжүүлнэ. Үүнээс гадна явган хүний зам, сүүдрэвч, гэрэлтүүлэг, усан оргилуур хийх тохижилтын ажлууд ч хийгдэнэ. Мөн төсөл хэрэгжих буюу тарьсан мод өндрөө аваад ургах хүртэлх гурван жилийн хугацаанд Балгын ХХК арчилгаа усалгаа, нөхөн тарилт, зүлэгжүүлэлтийн ажлыг хариуцаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын ойн ангид хүлээлгэн өгнө.

Гэрээ дуусах үед модны ургалт 95 хувиас дээш ургалттай мод хүлээлгэн өгч, аймгийн ойн сангийн нөөцөд тарьсан модоо бүртгүүлэх юм. Энэ бүх зардал мөн хяналт тавих, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг ТЭРБУМ МОД САН хариуцан ажиллах юм. Баян-Өлгий аймаг нь 12 сум нэг багтай, үүний цөөн хэдэн сум нь л багахан хэмжээний модтой, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа аймгуудын нэг. Тухайлбал, өнгөрсөн зун гэхэд л энэ аймагт зуншлага тааруу болж, ирэх өвөл зуд болно гэсэн болгоомжлол их байна. Жилд орох хур тунадасны хэмжээ багасаж байгаа энэ цаг үед Баян-Өлгий аймагт БАНКНЫ ТӨГӨЛ байгуулах ажлыг эхлүүлж байна. 


Сэтгэгдэл