Мэдээ
Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хот болон бүх аймгийн төвд БАНКНЫ ТӨГӨЛ байгуулах ажлыг эхлүүлж, хамгийн сүүлийн аймагтай гэрээ байгууллаа. Ховд аймгийн Жаргалант суманд байрлах "Хүүхдийн парк"-ийн 864м2 талбайд “Банкны төгөл”-өө байгуулж, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж байгуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийх юм.


Гүйцэтгэгч нь Ховд аймгийн Жаргалант суманд байрлах "Хүүхдийн парк"-ийн 864 м2 талбайд шар хайлаас, голт бор, улаан агч мод, паркийн сарнай, кармен, монгол сакура, алимны болон чавганы мод зэрэг нийт 483 мод тарина. Мөн 120 м2 талбайг зүлэгжүүлж, усжуулалтын системтэй болгоно.



БАНКНЫ ТӨГӨЛ-ийг Хүүхдийн парк дотроо байгуулж байгаа нь суманд ажиллаж байгаа сургууль, цэцэрлэгүүд энд экологийн боловсрол олгох сургалтаа хамгийн үр дүнтэй тоглоомын аргаар явуулах, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх улмаар “Ногоон ирээдүйг хойч үедээ” гэсэн уриатай олон нийтийн мод тарих хөдөлгөөнд нэгдэх сайн санал санаачлагыг дэмжих ач холбогдолтой юм. Ховд аймагт БАНКНЫ ТӨГӨЛ байгуулах ажлын гүйцэтгэгчээр “Мянган угалзат” ОНӨААТҮГ ажиллаж, ТЭРБУМ МОД САН санхүүжилт, хяналт мониторингийн ажлыг хариуцан ажиллана. Төсөл гурван жилийн хугацаанд үргэлжилнэ.
Сэтгэгдэл