English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Тэрбум мод сангийнхан Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад үргэлжлүүлэн оролцоно

Энэ удаагийн уулзалтаар, Монгол түмний эртний нийслэл Хархорин хотыг сэргээн босгох, ялангуяа Их Хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа. Тухайлбал Тэрбум мод сангийн хариуцсан 9,6 га газрыг бүрэн зүлэгжүүлж өгөх, улмаар нэмж мод тарьж өгөх хүсэлтийг гаргалаа. Ингэснээр гадна дотны жуулчид энд амарч тухлах таатай ногоон орчин бүрдэнэ гэж үзэж байна.

uploaded picture

Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа: Их хаадын цэцэрлэгт хүрээлэн бол монголчууд биднийг нэгтгэж чадсан бүтээн байгуулалтын сайхан ажил байсан. Манай сангийн хариуцаж энэ хавар тарьсан 3616 ширхэг модны ургалт маш сайн байгаа. Ойн газрынхан одоо Их Хаадын цэцэрлэгт хүрээлэн болон нийт Хархорум хотод тарьсан модоо тоолж, баталгаажуулж байна. Цаашид ч энэ хүрээлэн дээр мод тарих ажлаа үргэлжүүлэхэд бэлэн байна. Гол нь сангийн бүх хөрөнгө зориулалтын дагуу зөв зарцуулагдах ёстой. Иймд шинээр хийх бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлтийн зураг, хашаа хайс, гэрэлтүүлэг гээд бүх бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэний дараа модоо тарих нь зөв. Үүнээс гадна, услалт, арчилгаа хамгаалалтын асуудлыг та бүхэн бүрэн хариуцаж ажиллахыг хүслээ.

Шинэ Хархорин хотын захирагч Л.Халтар та бүхний тавьж байгаа шаардлага зүй ёсных. Цаашид энэ бүх асуудлыг шийдсэний дараа энэ удаагийн уулзалтаар яригдсан бүх асуудлаа ажил хэрэг болгоно. Бидний саналыг нааштайгаар хүлээж авсанд баяртай байна гэлээ.

uploaded picture


uploaded picture

uploaded picture

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхон голын сав газар Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 3,700 ширхэг шилмүүст мод тарьж, Хархорум хотын бүтээн байгуулалтын суурийг тавилцсан. Нийт тарьсан модны 500 ширхэг нь гацуур, үлдсэн нь нарс мод юм. Түүнчлэн 13 мянган кв.м бүхий авто зогсоолын талбайг барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангаас ирэх гурван жилийн хугацаанд тарьсан модныхоо усалгаа, арчилгаа хамгаалалтыг хариуцан ажиллана.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн Хархорум хотын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл цөлжилтийг бууруулахад чиглэсэн бодлого хөтөлбөр, сайн санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахад чиглэж байна. 

Шинээр дахин сэргээн хөгжүүлж байгаа хотын нийт талбайн 50 хувийг ой, 30 хувь нь барилга байгууламж, харин үлдсэн хэсэг нь авто зам байхаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл