English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД САНГААС ОЙН САЛБАРТ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ ДӨРВӨН ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол орны ойн сангийн нөөцийн ихэнх нь Сэлэнгэ аймагт бүртгэлтэй. Хүний хүчин зүйлс, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан доройтолд орсон “Тужийн нарс” байгалийн цогцолборт газрыг нөхөн сэргээх ажилд ХААИС-ийн эрдэмтэд хувь нэмрээ оруулж байна. Тэд энэ удаад манай ойн салбарт өмнө нь ашиглаж байгаагүй хүчилтөрөгчийн нанобөмбөлгийн аргаар бойжуулсан мод тарих технологийг түгээн дэлгэрүүлэх төслийг гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Төслийг амжилттай нутагшуулах зардлыг Тэрбум мод сангаас санхүүжүүлэн ажиллаж байгаа. 
uploaded picture

uploaded picture

Хэрвээ энэ туршилт амжилттай болвол гантай жил ч тарьсан суулгац цаг агаарын эрсдэл, орчны стресст бага өртөх давуу талтай. Тэрбум мод сантай байгуулсан гэрээгээр Тужийн нарсанд 15 га газарт өөрийн туршилтын талбайдаа бойжуулсан 37,500 нарс модны суулгацыг бэлтгэн тариад байна. Үүнээс гадна Канадаас UBF-100, 200 төхөөрмжийг оруулж ирэн тариалалтандаа ашиглаж байна. 

uploaded picture

uploaded picture

Төслийн удирдагчаар ХААИС-ийн багш доктор, дэд профессор М.Хишигжаргал ажиллаж, шинэ туршилтаа хийхийн зэрэгцээ мод тарихад олон нийтийн оролцоог хангах, ялангуяа энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнууд, орон нутгийн иргэдийн оролцоог хангах замаар нөлөөлийн ажлыг хамтад нь хийж байгаа юм. Энэ өдрүүдэд шинэ туршилтаар тарьсан модоо хянан баталгаажуулан тоолж, Сэлэнгэ аймгийн ойн сан улмаар Монгол орны ойн санд бүртгэн авна.Энэ удаагийн хяналтын тооллогыг Тэрбум мод сангийн ажлын албаныхан болон Техникийн хорооны гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Байгаль орчны газрын болон сум дундын ойн ангийн мэргэжилтнүүдийн хамтран хийлээ. 

uploaded picture

uploaded picture

Сэтгэгдэл