Мэдээ
Улаанбаатар хотын төвөөс харьцангуй алслагдсан Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд 2020 онд Ерөнхий боловсролын 151-р сургуулийг байгуулсан. Тус сургуульд өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүүхэд суралцаж байна. Тус сургууль нь “лаборатори” гэх тодотголтой бөгөөд олон шинэ хөтөлбөр, инновац, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэр хүнд бүхий боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байна. Тухайлбал, Кембриджийн олон улсын хөтөлбөрүүдийг (Cambridge Lower Secondary) 2023 оноос албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр Монгол Улсаас олон улсын Боловсролын сертификаттай сургуулиудын нэг болсон. Ийнхүү сургалтын хөтөлбөр, сурагчдын боловсролын чанарт анхаарч байгаа энэ сургуулийн хамт олонд Тэрбум мод сангийнхан санхүүгийн дэмжлэг үзүүлэн хүүхдэд ээлтэй ногоон орчинг байгуулан өгч байгааг та бүхэн энэхүү бичлэгээс хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл