Мэдээ
Дундговь аймгийн Хулд сумынхан уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их ширвэгдэж, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирч байна. Зундаа аагим халуун өдрүүдийн тоо нэмэгдэж, хавар намрын цагт салхи шуурга ихтэй, өвөлдөө цас бага унаж, уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн сумандаа амьдрах улам л хүндрэлтэй болоод байгаа. Эндээс л хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл эхэлсэн. Сумын иргэдтэй уулзахад нүүр, нүдгүй элсээр шуурч, гэрээсээ ч гарч чадахгүй үүд хаалгыг нь элсээр дарж орхидог тухай учирлаж байлаа. Тэд өнөөдөр ийм л цаг уурын хүндхэн бэрхшээл дунд амьдарч байна. Тэгвэл Тэрбум мод сангийнхан сумын төв рүү салхилах үндсэн чиглэлийг хааж, баруун хойд тал буюу Улаан жирэм гэдэг газарт 2 га талбайд 120 мянган ширхэг мод бүхий ойн зурвасыг байгуулах төслийг 2025 оны хавар эхлүүлэн, санхүүжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд ямар ажил, судалгааны шинжилгээний туршилт хийгдэж байгаа тухай доктор Я.Ариунзултай ярилцлаа.
Сэтгэгдэл