English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

НИЙСЛЭЛИЙН 185-Р ЦЭЦЭРЛЭГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРСЭН ТОХИЖИЛТТОЙ ЦЭЦЭРЛЭГ БОЛЛОО

Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 185-р цэцэрлэгийн гаднах талбай шороогоороо, хүүхдүүд нь гадаа гарч тоглох гэхлээр зориулалтын талбайгүй байсан. Гаднах талбайн тохижилтоо хийгээгүй тул газрыг нь өөр зориулалтаар авах гэсэн хүмүүсийн санаархал цэцэрлэгийн удирдлагын санааг хамгийн их зовоодог байжээ. Энд тэхийн шээг, агч, голт бор, монос, гацуур нарс гээд нийтдээ найман төрлийн мод тарьж, хайлаасаар хашаа хийж, цэцгийн мандал байгуулан, талбайг нь бүрэн зүлэгжүүлж өгчээ. Энэ бүх ажилд шаардагдах санхүүжилтийг Тэрбум мод сангаас гаргаж, гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь гурван жилийн хугацаанд хариуцах юм. Мөн багш нар нь экологийн боловсрол олгох сургалтаа гадна талбайдаа хийж, 185-р цэцэрлэг олон улсын стандартад хүрсэн тохижилттай цэцэрлэг боллоо.


Сэтгэгдэл