English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

АЛСЛАГДСАН ХОРООНЫ ХҮҮХДҮҮД “НОГООН ЦЭЦЭРЛЭГ”-ТЭЙ БОЛЛОО

Тэрбум мод сангаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо, Тахилтад шинээр ашиглалтад орсон 271-р цэцэрлэгийн гаднах талбайд 500 гаруй мод тарьж, зүлэгжүүлж өглөө. Энэ төслийн санхүүжилтийг Банкны салбарын санаачилсан Тэрбум мод сангаас санхүүжүүлж, гүйцэтгэгчээр нь “Тансаг ландшафт” ХХК ажилласан. Тохижилтын ажлыг өнгөрсөн хавар хийсэн ч модны ургалт энэ намар 100 хувьтай гэж үнэлүүллээ. Цэцэрлэгийнхээ гадна талбайд багш нар нь экологийн хичээлээ бодит үзүүлэн дээр хүүхдүүддээ зааж, эцэг эхчүүдийг ч мөн энэ сургалтандаа оролцуулжээ. Тэд хүүхдийнхээ хичээлд хамт сууж, зөв газраа зөв технологиор зөв модоо тарьж чадвал ургах бүрэн боломжтой. Хашаандаа заавал мод тарина гээд энэ цэцэрлэгийн тохижилт хавь орчиндоо нөлөөллийн ач холбогдолтой ажил болжээ. 271-р цэцэрлэгийн эрхлэгч Х.Отгонсүрэнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.




Сэтгэгдэл