Мэдээ
“Тэрбум мод сан” нь НҮБ-ын Хүүхдийн сан болон Creditech CTM NBFI ХХК-тай 2025 оны 6-р сарын 9-ний өдөр Харилцан ойлголцлолын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Сан сонгогдсон сургууль,
цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулан, мод тарьж, зүлэгжүүлж өгөх бол
НҮБ-ын Хүүхдийн сан, Creditech CTM NBFI ХХК нь сургууль, цэцэрлэгийн
барилгын дотоод талбайд бичил ногоон орчин, хөрсгүй орчинд хүнсний ногоо
тариалах гидропоник байгуулах замаар экологийн цэвэр, эрүүл хүнс
хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэн, мөн агаар цэвэршүүлэгчийг нийлүүлэхээр
харилцан тохиролцон ажиллаж байна.
Тэгвэл энэ хамтын ажиллагааны эхлэл болгож Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 176-р цэцэрлэгийн гаднах талбайд мод тарьж, зүлэгжүүлэх тухай цаасан дээр өмнө байсан төсөл бодит ажил болон хэрэгжиж эхэллээ.
Нийтдээ 700 гаруй мод тарьж, хайлаасан хашлагатай болгож, 400м2 талбайг зүлэгжүүлэх төслийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Энэ төслийн гүйцэтгэгчээр Ц.Төмөртогоо захиралтай Фермер эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ынхан ажиллаж, энэ өдрүүдэд модоо тарилаа. Гурван жилийн хугацаанд тарьсан модоо хамгаалж, арчлах, нөхөн тарилтыг нь хариуцан ажиллах юм.
Сэтгэгдэл