English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

УЛИАСТАЙН 158-Р СУРГУУЛИЙГ ИЖ БҮРЭН ЭКО БОЛГОЖ ХӨГЖҮҮЛНЭ

Тэрбум мод сангаас хотын төвөөс харьцангуй алслагдсан 158-р сургуулийн гаднах талбайг иж бүрэн тохижуулж, мод тарьж зүлэгжүүлэх тухай Ногоон байгууламжийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Гэрээнд Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, 158-р сургуулийн захирал Л.Ариунболд, энэ ажлыг гурван жилийн хугацаанд хариуцан гүйцэтгэх “Люкс ландшафт” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

uploaded picture

uploaded pictureЭнэ 7 хоногтоо багтааж “Люкс ландшафт” ХХК-ийнхан гэрээнд заасан найман төрлийн 700 гаруй модыг өөрсдийн талбайд үрслүүлсэн суулгацаар тарих бол, сургуулийн зүгээс хашаа хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллах юм. Энэ гэрээ нь гурван жилийн хугацаанд үргэлжилж, тарьсан мод өндрөө авч ургах хүртэлх арчилгаа, хамгаалалт, нөхөн тарилтыг гүйцэтгэгч ААН хариуцан ажиллана. Гэрээгээр Тэрбум мод сан үүнд шаардагдах бүх санхүүжилтийг харицах юм.

Тэрбум мод сан, НҮБ-ын Хүүхдийн сан болон Creditech CTM NBFI ХХК-тай 2025 оны 6-р сарын 9-ний өдөр Харилцан ойлголцлолын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Сан сонгогдсон сургууль, цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулан, мод тарьж, зүлэгжүүлж өгөх бол НҮБ-ын Хүүхдийн сан, Creditech CTM NBFI ХХК нь сургууль, цэцэрлэгийн барилгын дотоод талбайд бичил ногоон орчин, хөрсгүй орчинд хүнсний ногоо тариалах гидропоник байгуулах замаар экологийн цэвэр, эрүүл хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэн, мөн агаар цэвэршүүлэгчийг нийлүүлэхээр харилцан тохиролцон ажиллаж байна. Нийтдээ 10 сургууль, цэцэрлэгийг инйхүү тохижуулж өгөх бол өнөөдөр 2 дахь сургуультайгаа гэрээгээ байгууллаа.

Ингэснээр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлалтай 158-р сургууль гаднах талбай, дотоод орчин нь хүүхдэд ээлтэй иж бүрэн ногоон тохижилттой болж, экологийн боловсрол олгох сургалтаа ч энэ талбайдаа явуулж, ногоон байгууламжийн арчилгаа хамгаалалтын зарим ажилд хүүхдүүд өөрсдөө гар бие оролцоно. 158-р сургууль нь 2021 онд байгуулагдсан, өнөөдрийн байдлаар 1-5-р ангид нь 250 хүүхэд суралцаж байна. Баянзүрх дүүргийн хүн ам өсөн нэмэгдэж, хот хоёр тийшээ тэлж байгаатай холбогдуулан бага сургуулиа өргөтгөх хүсэлтээ Боловсролын яаманд хүргүүлжээ.

uploaded picture


Сэтгэгдэл